Interview

Б.Шарав: Уртын дуу сонссон гадаадын ямар ч иргэн Монголын байгаль, амьдрал ахуйг ойлгоно

2016/06/17
-Миний хувьд он гарсаар DVD, CD хэвлүүллээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө хийсэн “Аав ээж хоёр минь” тоглолтын бичлэгээ DVD болголоо. Нөгөө нь Морин хуурын чуулгатай хамтарч гаргасан “Сэрсэн тал” CD маань зарагдаж дууссан учраас  дахин хэвлүүллээ. Энэ хоёрынхоо нээлт болгож “Тэнгэрийн орон” нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Миний дууны шилдэг бүтээлүүд, Монголын дууны урлагийн шилдэг уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог тоглолт болно. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Жаргалтхаан сумын ЗДТГ, нутгийн дүү нар надад хүндэтгэл үзүүлэх үүднээс хамтран зохион байгуулж байгаа юм.

Б.ШАРАВ: МОНГОЛ ҮНДЭСТЭН ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН САН ХӨМРӨГТ ЮУ БҮТЭЭСНИЙГ Л ИЛЭРХИЙЛЭХ ГЭЖ ТЭМҮҮЛСЭН ДЭЭ

2016/06/17
Д.Т -Бид хоёр олон жил ойр явжээ. Л.Мөрдорж гуайтай ч хамт Х.Билэгжаргалтайгаа ч хамт балгаж ч наргиж ч явлаа. Гэхдээ би гэгч мунхаг хүн өөрийн чинь бичсэн “Замбуутивийн наран” магтууг анх Бельгүүдтэй хамтарч хийсэн “Талын хот ” кинонд 1992 онд ашиглах санаатай анх сонсоод л өнөөх таньдаг Шараваасаа бүтээлчыг олж хараад шүтэж эхэлсэн гэж хэлж болно?

Б.Шарав: Монгол түмнийг минь тэнгэр ивээг

2016/06/17
Чингис хаан гэж хэн байв гэсэн асуултад минь тэрбээр “Агуу их хүн, тэнгэрийн элч гэхээсээ яг миний эцэг шиг Монголын хөх өвгөчүүлийн нэг байсан” гэж хариулахад Их эзэн хаан маань сэтгэлд тун ч ойрхон санагдсан нь анхны удаа байв. Үнэхээр түүний хэлснээр бахархлыг холоос хайгаад хэрэггүй бололтой. Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Д.Шостаковичийн суудал дээр суугаад өөрийн зохиосон Чингис хааны тухай, Монголын нууц товчооны тухай өгүүлсэн “Хоёрдугаар симфони”-оо дэлхийн тайзнаа хамгийн анх тоглуулсан монгол хөгжмийн зохиолч түүнтэй уулзаж суух нь өөрөө бахархал ажээ.

Б.Шарав: “Сэтгэлийн эгшиг”-ээс Шаравын бодлыг мэдэрч болно

2016/06/17
-“Дусал, дусал бороо ороход би дуртай”… Хүмүүсийн сэтгэл ийнхүү хөглөгдөж байна. Харин хөгжмийн зохиолч хүний сэтгэлээс тухайн улирлын өнгийг даган ямар нэгэн аялгуу эгшиглэдэг үү?  -Хөгжим гэдэг бол хүний сэтгэл хөдлөлийн тусгал юм. Өвөл, хавар, намар, зун. Ээлжлэн өнгөрөх эдгээр улиралд өөр, өөр мэдрэмж төрдөг. Гэхдээ хөгжмийн зохиолч хүнд тухайн өдрийн сэтгэл хөдлөл, бие организмын байдал ихээхэн нөлөөлдөг нь ойлгомжтой. Манайхан “Нас тогтох сайхан” гэж ярьдаг шүү дээ. Намрын улирал бол амьдралыг ухаарах цаг үе юм. Аливаа бүхэн боловсорч гүйцдэг энэ улиралд би ухаарлын өнгө аястай бүтээлүүд туурвидаг. Цас бударсан өвлийн өдрүүдэд ч мөн адил.   

Б.Шарав: Хөгжмөө бичихээ л бодож явснаас биш зохиогчийн эрхийн тухай бодож явсангүй

2016/06/17
Энэ оны эхээр АНУ-ын Чикагогийн симфони ор­кестр болон "Торгоны зам" хөгж­мийн компаниас "Уламжлал ба өөрчлөлт-Чикагогийн Тор­гоны за­мын дуу эгшиг" нэртэй хөгжмийн цомог хэвлүүлж худалдаанд гаргажээ. Энэ цомогт төрийн соёрхолт хөгж­мийн зохиолч Б.Ша­ра­вын "Хэрлэнгийн до­мог" зохиол орсон байна. Энэ зохиолоор өмнө нь 2006 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажил­ла­гааг нээж байсныг ун­шигчид санаж байгаа байх. Монголын хөгжмийн зо­хиол­чийн бүтээл дэлхийн тавцанд тоглогдож бай­гаа энэ мэт мэдээлэлд бид баярлаж ба­хар­­хаад өнгөр­дөгөөс бус үүний цаана тэр бүтээлийг туурвиж, улс орныхоо нүүр царай болж яваа уран бү­тээлч­дийн маань эрх ашиг огт яригддаггүй. Хөндөн яри­хаас аргагүй энэ сэдвээр бид Тө­рийн соёрхолт хөгж­мийн зо­хиолч Б.Ша­равын байр суурийг со­нирх­лоо. Түүний ярилц­лагыг хүргэе.

Б.ШАРАВ: МИНИЙ УРАН БҮТЭЭЛЭЭС ХАМГИЙН ОЛОН УДАА ТОГЛОГДСОН НЬ “СЭРСЭН ТАЛ”

2016/06/04
-Би 1984 онд "Сэрсэн тал"-ыг бичсэн. Анх тоглосон хамт олон нь Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимчид. Энэ жил манай улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ой болж байгаа юм. Манайх найрал хөгжим цөөтэй шүү дээ. Улаанбаатарт симфони найрал хөгжим хоёр, үндэсний их найрал хөгжим ганцхан байгаа.